Sunday, 17 December 2023

БОДОЛ ЭРЧИЙДЭХҮЙ

Ирсэн бол явах тухай

Авах, авахгүйн тухай

Мөн өгөх тухай

Мэдэхгүйн тухай

Магадлан бодох

Марталгүй боддог байх

 

Wednesday, 25 October 2023

Таних тухай

Өндөр байшингийн сүүдэрт
Гуйлга гуйгаад суусан ч яадаг юм
Үнэтэй зангиа зүүгээд 
Наран талд нь алхлаа ч яалаа
Өнцөг булан эргээд
Өөрийгөө таних нь чухал

Friday, 13 October 2023

НАМАР


Модод шаргалтаад Навчис замыг минь чимж газардаад Тэр замыг дагаад хөг алдран алхах Тийм л нэгэн намрыг үлдээлээ

Thursday, 5 October 2023

ТАЛЫН НАМАР (Nocturne)

Намрын тал  сэтгэлийн татлагатай
                      энэрлийн илчтэй
                      нигүүлслийн сэвшээтэй
Талын түмэн итгэлийн гэгээтэй

Wednesday, 13 September 2023

БИДНИЙ ҮЛДЭХ ОРОН ЗАЙ

Тусыг мартддаггүй
Үнэнг буддаггүй

Өгөхдөө хариу боддоггүй

Бидний үлдэх орон зай


Сархадыг хүртэхдээ саванд нь үлдээдэг

Шинийг бүтээхдээ хуучны зайг оршоодог

Үг хэлэхдээ бодохыг нь үлдээдэг

Бидний үлдэх орон зай

Thursday, 27 July 2023

ӨӨРӨӨ БҮТСЭН ОРЧЛОН

Их тэсрэлт Энергийн тойрог Сүүн замын орчил Нарны систем Гараг, солирын мөргөлдөөн Хүчилтөрөгчит орон Ахдагч амь Хувьсал … Чамд хүрэх яагаа ч үгүй байна 

АМЬСГАЛ АВААД ГАРГАХ ЗУУР

Буй бүхний шалтгааныг огоорч
Бидний асуудал бусдынхаас өөр гэж сэтгэнэ
Галзуу юм шиг тийчилж
Гай бүхнийг туучин амьдарна
Би 
Их, багын
Баян, ядуугийн
Ухаантан, тэнэгийн хэмжүүр биш
Бид
Зүгээр л давталт
Зүйтэй бүхнийг дахин суръя

24.07 Станбул