Цаг хугацааны аянган хүрдэнд
Чиний нулимас бороо болж
Над дээр асгарна
Би хэнэггүйхэн норж
Чамд мэдэгдэлгүй алхана
Бурхадтай наргих жаргалын хүрээлэнд
Чиний инээд жавар болж өвөр цанттал салхилна
Би гудиггүйхэн даарч
Чамд хэлэлгүй алхална
Хөөсрөн сагах дарс шиг
Хүсэхүйн энэ орчилд
Ирэхгүйг чинь би мэдсээр байж
Их удаан хүлээчихжээ
Нэг л мэдэхнээ, он цаг урсчихжээ
No comments:
Post a Comment