Thursday, 8 December 2011

ЖИРИЙН

at Fort canning park 
photo by Baavgai_ts



Салхи залгиж, цус хөөрч
Саваагүйтэж саранд шат тавьсан
Ширээний ард давилж
Сэтгэлийн сайхныг үл оошоосон
Үгийг ухаангүй хэлж
Үнэнийг өөрийнхөөрөө зохиосон
Сайхныг таашааж үл мэдэх
Сайныг таниж үл чадах
Сагасан
Савалсан
Салхилсан
Салбайсан хийрхэл

Жингийн цуваа гүйцэж
Цантай татлагны үзүүрээс барьж үзвэл
Жирийн амьдралын амт
Миний санаснаас шал өөр юм билээ

1 comment:

  1. Жирийн амьдрал руу хөтлөх
    Жимээр ганцаар алхах нь ...

    ReplyDelete