Л.Бумандорж, "Дэнжийн манга"
2002 он, 84х200
Салхи салхилах, бороо орох нь нэгэн удаагийнх
Цэцэг ургах нь нэгэн зуных
Амьдрах нь нэгэн насныг
Харин хөрс бол түм түмэн жилийнх
Цэцэгс бөхийж газрыг хүндэтгэх нь салхины аяс бус
Ноёд бөхийж түмнийг хүндэтгэх нь түүний сайных бус
Угаас цэцэг хөрсний шим
Угаас түшмэд түмний итгэл
Түшсэн хойноо түмнээс урваж хувийг бодоод яах
Ардад ойр
Амьдралд ойр
Үнэнд ойр бай
No comments:
Post a Comment