Thursday, 28 November 2024

ХАЙР ГЭДЭГ

Төгсгөлгүй бодлыг 

Болзолгүй энэрлийг 

Хайр гэдэг байх

ӨӨРИЙГӨӨ МАРТ

Бурхад минь - хүмүүс минь
Буй бүхнийг, бусдыг хайрла
Энэрэхүйн гэгээн сэтгэлийг үүсгээд
Эх дэлхийг, амь бүхнийг хайрла
...
Өргөс бүхний шалтгаан болсон
Өөрийгөө март

ХАРИН БИД

Дэлхийг хэмжээлчихсэн Дахин мандчихсан Орчин үе дуусчихсан байсан Биднээс өмнө Харин бид ...

Tuesday, 19 November 2024

ОРОЙ НАМРЫН САЛХИ

Зоригдлын орон өөрчлөгдөхөд дагаж эвдрэхгүй
Зовлонг төөрүүлж бусдад сүүдэр тусгахгүй
Би-гийн цэцгийг дэлгэгч гурван үндсийг тасдаад
Орой намрын салхинд өргөнө өө

 

Sunday, 10 November 2024

ЦӨӨРМИЙН ЦЭЦЭГ

Тунарах үзэсгэлэнг эрхшээх гэж

Тогтуун усруу үсрэн оров

Үүсэх долгионд үзэмж сарниад

Үймээн булингарт баригдаж хоцров

 

ӨМХИЙРӨЛ


Үг

Үйл

Үнэр

Үзэсгэлэн

Үзэл санаа

Үнэт зүйлс

Үнэнч сэтгэл

Үл мэдэхүй

Үр

Үхэл

Үргэлж

Үнэн

Байдаг<Үгүй

ХҮНЭЭ Л

 

Харанхуй руу алхсан ч

Гэрэл өөд тэмүүлж

Муу муухайн дунд ч

Сайн сайхныг эрэлхийлж

Хэцүү хүнд тулсан ч

Хүнээ л гээхгүйг бодно

НЭГ ШҮЛЭГ

Нүүдлийн зам дагаад

Нисэн буух шувуу шиг

Нэг амьдрал минь

Нэг л шүлэг билээ

 

Tuesday, 1 October 2024

ХАЧИН ИХ ХҮЛЭЭЛЭЭ

Тэнгэр яагаад цэнхэртдэгийг

Уулс яагаад хөхөрдгийн

Монегийн гайхалтай таталтын талаар

Хэмингуэй эр хүн байсан талаар

Чамд ярьж өгөх гэж хачин их хүлээлээ

ЭР ХҮН

Тэнгэрийн өгснийг бүтээх гэж

Дэлхийн чинээг хэмжих гэж

Эзэн монголыг сэрээх гэж

Эрх чөлөө, шударгыг оршоох гэж

Эр хүн төрдөг юм аа

ТЭР НАМАР

Намар намарт ирдэг гуниг минийх

Навчист дарагдаад үлддэг тэр намар минийх

Хорвоог эвлүүлэх гэсэн хүсэл бүхэн минийх

Харуусал дагуулаад л үлддэг тэр гуниг минийх

Тэр гуниг - минийх 

ХАЙР АЛГА БОЛДОГГҮЙ

 

 Цаг хугацаа өнгөрч л байдаг

Цас ороод, дараа нь хайлж эхэлдэг

Зүгээр дээ, хайр хэзээ ч алга болдоггүй 

Зүгээр л бүдгэрч, бас тодорсоор үлддэг

Friday, 30 August 2024

ХАЙР:[ЦАГ] ДОТОР

Хайрцаг дотроо суулгүй дэндүү удсан мэт
Хамаг юм хэлбэр дүрсээ алдчихсан мэт
Харанхуйн тухай мартаад хэтэрхий удсан мэт
Хаа хаанаас ч гэрлийг хайгаад эс олов
Өөдгүй муу бодол түм түгээд нүд, сэтгэлийг чөдөрлөв
Үзэх сонсохуйн орчилд эрхэм суртахуунаа гээж орхив
Үүрдийн гэх бүхэн хоосон байсныг сая л ойлгов
Өөрөө өөртөө л гэрэл болох замыг олов

ДӨЧ ДЭХ НАМАР

Ухаарал
Уучлал
Энэрэл
Нигүүлсэл
Итгэл 
Хайр
Аз жаргалын
Алтан навчис бударна 

ТА МИНИЙ ТАЛ БИЛЭЭ

Танил нөхөд, садан минь Та нарт миний тал бий Тайван, гэгээн сэтгэлээр шүтэлцэж Таны надад байгаа талыг өнгөлөхийг хүснэ

Wednesday, 3 July 2024

МУХАР ЗАМ



Би-д суугаад
Түүний алдаа бүхнийг
Оноо болгон харж
Донтон эзэмдэгдэх нь мухар зам болой

Гэрэл гарах ганцхан тохиолыг хүлээгээд
Түүний төлөөсөнд байдгаа өгөөд ч 
Харанхуйд л хөтлөнө
Би-гээс гэрэл гарахгүй

Friday, 28 June 2024

ҮНЭН ЖАРГАЛ БИШ

Үнэн Үнэнээ л дагуулдаг Үнэн бол жаргал биш Хэрвээ өвдөхгүй гэвэл Худал хуурмагтай хамт үлдэнэ Өвдөлтийг хэсэг мэдрэхгүй нь сайхан ч Улам л ужгирч хүндэрнэ Эсвэл өвдөх сонголт л үлдэнэ

Monday, 3 June 2024

ГЭДРЭГ ЭС БУЦАХ ҮГ

Хуурмаг надаас арилж

Дөнгөөд гэгээ гарлаа

Худал үгс эцэслэж

Үнэний мэлмийг нээлээ

Буруу сэтгэлтэн салж

Бяцхан чөлөөг олов

Буяны үрээр сэтгэлээ тэтгэж

Бусдын тусыг бүтээж явъя

Monday, 20 May 2024

УДААН АМЬДАРНА

Амьсгалахад цаг гаргаж 

Амтлахад амьдралаа зориулж 

Энгийнээс энгийн оршиж 

Удаанаас удаан амьдарна

Sunday, 19 May 2024

САЙХАНЫ БӨЛБӨӨ

Өөрийн доторх үнэний үрээс 

Зөвийг тогтоох иш соёолно

Өрөөлийг ургуулах тэмүүллээс

Сайханыг болгоох сэтгэл үүснэ

Хүний сэтгэлийн уг чанараас 

Хөрстийг чимж цоморлог дэлгэрнэ

Хүслийн хорвоо угтаа нэрийн төдий ч

Хүний төлөөх бодолд үрийн орон оршино

Saturday, 18 May 2024

ДӨЧДЭХ ЦӨН

Цөн гүйсэн усны ёроолд
Чулуу байлаа ч яах юм
Хэн ч харахгүй
Мөлийнө
Өөрийн хээг алдана
Хорвоогийн эрээн ч арилна
Цаг хугацаа л харуулна
Ухаантай байхаас аргагүй

Sunday, 12 May 2024

АМЬД БАЙ

Хэрэгтэйд тоглосон

Хэн нэгэн биш

Хүн байж

АМЬДраарай

 

Saturday, 11 May 2024

СЭРЖ ОРШИХУЙН ДУУН

Буй бүхнийг яг одоод хураагаад

Санан санан сайн сэтгэлийг боловсруулах нь

Үгэнд үнэний хүчийг оршоогоод

Түвшин шударга ёсыг дадуулах нь

Сэрж оршихуйн

Гэрэлтэх ухамсрын дуун болой

Sunday, 5 May 2024

БЯЦХАН ЧӨЛӨӨ

Өөрчлөгдөхийн үрээр Цэцэгс дэлгэрч бас хагдрах ажээ Аяс бүхний учир, шалтгаанаар Жаргал, зовлон тохиож бас гэтлэх ажээ Бусдын төлөөх сэтгэлээс Бяцхан чөлөөг олж бас орхих ажээ
 

ХҮМҮҮНИЙ МӨР

Зөвд итгэж
Итгэлээ, сэтгэлээ алдахгүйн төлөө
Байх, байхгүйн зовлонгоос гарахын төлөө
Болох, болохгүйн заагийг мэдэж байх гэж
Боломгүйг зөв болгох гэж
Тэмцэх л учиртай ажээ


 

Friday, 3 May 2024

ЧИМЭЭГҮЙ

Чимээгүй

Чимээгүй

Анир авах дуунгүй

Чимээгүй хайрлая

Оосор үгүй орчлонд

Орших, одохын үнэн буй


Thursday, 2 May 2024

ХҮМҮҮНИЙ МӨР

 

Дөрвөн мөрийн хавчуу хорвоод
Дөрвөн үнэнийг таньюу
Хүслийн цалам, бодлын дараасыг орхиод
Зөв мөрд “Би”-г хурааюу

Wednesday, 1 May 2024

МӨР

Сүүдэрт нь суух гэж моддыг тариагүй

Сайхныг хураах гэж хорвоог аргадахгүй

Би-г бодлоос нууж, сэтгэлээс одуулаад

Бяцхан чөлөөнд нь гэгээн бүхнийг урлаж сууя

Sunday, 28 April 2024

НАМАЙГ ХҮЛЭЭСЭН НИГҮҮЛСЭЛ



Таних, танихгүй зочин олонтой Салахгүй юм шиг чөлөөгүй наргилаа Цэнгэлийн аагийг жирийнд бодоод Хорвоогийн үнэнийг огоорч цэнгэлээ
Итгэж инээлдсэн садан нөхөд Эсрэгцэж буцах өдөр ирэв Сэтгэлийн аглагт хөндүүр хоосон ч Нигүүлслийн тухай дөнгөөд бодлоо

Wednesday, 24 April 2024

БУЦАХДАА

Буяны хичээл, нүгэл, зовлон 

Бусдад харагдахгүй шаналан бүхнийг

Буцахдаа аваад л явна

“Би”-г орхиод одно

 

Saturday, 20 April 2024

"БИ" ҮГҮЙ

 

Биеэс Сэтгэлээс Мэдрэмжээс Бодлоос "Би"-г эрээрэй Үнэрээс Итгэлээс Мөрөөдөлөөс Дурсамжаас "Би"-г таниарай Үгсээс Салхинаас Чимээнээс Цэцэгсээс "Би"-г олоорой

Thursday, 18 April 2024

МИНИЙ ЗОХИОСОН ИНЭЭМСЭГЛЭЛ

Харанхуйн дунд зогсоод
Хүлээс үгүй хүслийг орхиод
Хүмүүний жаргасныг сонсон уясна

Жаргалын үрийг зохиомлоор суулгаад
Жавартай замын уртад зохирон
Хиймэл ч гэсэн инээмсэглэж сурлаа

Tuesday, 16 April 2024

ШҮЛЭГ, ҮНЭН ХОЁР

 

Амьдрал амтагдахгүй Итгэл үнэртэхгүй Мөр гэрэлтэхгүй ахуйд Шүлэг, үнэн хоёр л үлдэнэ Садан нөхөд урвасан ч Сайхан бүхэн арилсан ч Сэтгэл бүхэн буцсан ч Шүлэг, үнэн хоёр л үлдэнэ

Sunday, 14 April 2024

ЗОВЛОН ТУЛАХ НЬ ГАРЦААГҮЙ

Үнэн- Хүсэл Бодол Үг Үйл Амьдрал Үнэнд тулна Үнэн зовлонд тулна Зовлон тулах нь гарцаагүй үнэн
 

АЛБАН ЖУРМЫН САДАН

Итгэж инээлдсэн садан нөхөд Эсрэгцэж сэтгэл буруулах өдөр ирнэ Үүрдийн мэт дагиа үгс Өөрийн тань эсрэг шидлэхийг үзнэ
 

АМГАЛАНГИЙН УЧИГ

Албаны ширээнээс буухад Анд нөхөд холдоход Амраг садан буруу харахад Амгалангийн учиг чанарыг танив аа би
 

ӨГЛӨӨН ЖАРГАЛ

Өглөө босоод л 
Үхлийн тухай бодлоо
Өнөөдөр сайхан өдөр ажээ


Талын тунамал сайхан өглөөний зургийг илгээсэн Анддаа баярлалаа 🙏🙏


Friday, 5 April 2024

ХҮҮ МИНЬ ГАЛТАЙ АМЬДРААРАЙ

Хүү минь, Галтай амьдраарай Хүсэл мөрөөдлөө биелүүлж чадах Хүчтэй амьдраарай Хүсээгүй зовлон нөмрөхөд даван гарах Тэнхээтэй амьдраарай Хүмүүс чамаас урвасан ч уучилж чадах Уул амьдраарай Хүү минь, Галтай амьдраарай Хүссэнээ хэнд ч хэлж чадах Хүсээгүйгээсээ татгалзаж чадах Бардам амьдраарай Хүн чанартай, хувиршгүй үнэн Хүнийг хайрлаж үнэнч амьдраарай Хүү минь, Галтай амьдраарай Дүр эсгэж, жүжиг тоглож биш Дүүрэн амьдраарай Буй бүхэнд хайр түгээж, шатаж амьдраарай

Sunday, 31 March 2024

ЯЛГАХЫН УЧИР

Усыг сүүтэй Үгээ худалтай Үнэнчийг урвагчтай
Урагаа увайгүйтэй Төрийг хуйвалдаантай Шуналаа шударгатай холино Дураараа хольсон бүхэн чинь Хойчийн зовлонгийн шалтгаан болно

ХУРААХЫН УЧИР

 

Сэтгэлээ хураа Бодлоо хураа Үгээ хураа Үйлдлээ хураа Орчлонг хураа Төгсгөлгүй эргэх орчлонг Хоосортол хураа

Saturday, 23 March 2024

ХОЁР ҮНЭН

Хоёр үнэнтэй амьдарч үл болно

Худлын гинжинд хэрэгдээд

Сайхан бүхэн арилчихна

 

ӨӨРТӨӨ ХУУРАМЧ ҮЛДЖЭЭ

Бодлоос, сэтгэлээс, хайраас

Өөрийгөө хайгаад олсонгүй

Бүхэнд таарах түлхүүр байсаар

Өөртөө хуурамч үлдэж

 

Monday, 4 March 2024

ЭНГИЙН ХҮСЭЛ

Энгийн сайхан найзтайгаа

Жирийн сайхан дууны тухай ярьж суухыг хүснэ

Зуурдын амьдралын утгыг

Энгийн бүхнээс мэдрэхийг хүснэ

 

Tuesday, 9 January 2024

СААРАЛ

Саарал

Сайхны гэгээ мэндлэхэд

Тосож авсан хоосон

Шад шүлэг бичих гээд

Хорвоог харсан өнгө

Саяхан таньсан амьдралын

Хар цагааны эх

Сарних тавиланг төгсөхөд

Авах бүлээн мэдрэмж

Саарал



 

Wednesday, 3 January 2024

ДАРААГИЙН УНАЛТ

 

Унана Босно Шороогоо гөвнө Бодно Тэгээд хэд алхана Дахиад унана ...