Хүү минь,
Галтай амьдраарай
Хүсэл мөрөөдлөө биелүүлж чадах
Хүчтэй амьдраарай
Хүсээгүй зовлон нөмрөхөд даван гарах
Тэнхээтэй амьдраарай
Хүмүүс чамаас урвасан ч уучилж чадах
Уул амьдраарай
Хүү минь,
Галтай амьдраарай
Хүссэнээ хэнд ч хэлж чадах
Хүсээгүйгээсээ татгалзаж чадах
Бардам амьдраарай
Хүн чанартай, хувиршгүй үнэн
Хүнийг хайрлаж үнэнч амьдраарай
Хүү минь,
Галтай амьдраарай
Дүр эсгэж, жүжиг тоглож биш
Дүүрэн амьдраарай
Буй бүхэнд хайр түгээж, шатаж амьдраарай
No comments:
Post a Comment