Monday, 14 November 2016

АРДАД ОЙР

Л.Бумандорж, "Дэнжийн манга" 
2002 он, 84х200







Салхи салхилах, бороо орох нь нэгэн удаагийнх

Цэцэг ургах нь нэгэн зуных
Амьдрах нь нэгэн насныг
Харин хөрс бол түм түмэн жилийнх

Цэцэгс бөхийж газрыг хүндэтгэх нь салхины  аяс бус

Ноёд бөхийж түмнийг хүндэтгэх нь түүний сайных бус

Угаас цэцэг хөрсний шим

Угаас түшмэд түмний итгэл
Түшсэн хойноо түмнээс урваж хувийг бодоод яах

Ардад ойр 

Амьдралд ойр 
Үнэнд ойр бай

ХУВИРАЛ


Гараараа ярьж
Шилнээс найзыгаа хайсан
Нон стоп солиорол
Лайкийнхаа тоогоор үнэлэгдсэн
Эзэн биегүй, элс шиг хүмүүс
Дахин давтагдах стерео хүслүүд
Мөрөөдлөө савлуулсан
Метаморфозис хувирал

Wednesday, 9 November 2016

ШИЛТЭЙ ХАЙР

Худалдагчаа! 

Завгүй, ажилтай ч

Зайлшгүй хэрэгцээгээр
Хэрэглэхэд хялбар
Хугацаа нь дуусаагүй
Худлаа сурталчилгаагүй
Хямдхан үнэтэй
Дөмөгхөн чанартай
Шинэхэн савласан 
Шилтэй хайр нэгийг авья! 

Tuesday, 8 November 2016

БҮГДЭД ТУСТАЙГ БҮТЭЭ

Ярих
Ойлгох 
Хамтрах
Оюундаа эзэн нь байж
Амьдралыг жолоодон авч яв!

Шалгах 

Ярилцах 
Ойлголцох 
Хамтрах
Нийтэд сайн 
Бүгдэд тустайг бүтээ!

Monday, 7 November 2016

TURN OFF


Мөрөөдөхгүй
Итгэхгүй
Хамтрахгүй 
Хайрлахгүй
Мэдлэгт дурлахгүй
Бүтээхгүйгээр 

Худал хэлж

Хувилдаж
Хулгайлж
Хурцаж
Хүчирхийлж бүрэлдсэн
Пластик орон зайд

Баттерей дуусч байна 

Би унтарч байна

Thursday, 3 November 2016

БИ СУРАЛЦАНА


Би суралцана
Бусадтай хамтарна
Буурайдаа туслана
Бүхнийг хамгийн сайнаар хийнэ 

Асуулт бүхний ард түмний төлөөх сэтгэл бий

Шийдэл бүхний учигт сайханд тэмүүлсэн итгэл бий 

Friday, 28 October 2016

НАДАД ЗОХИДОГ

Шивнээ бодлыг минь тасдах 
Шиврээ бороонд зогсох нь 
Надад зохидог 
Намрын уйтгар шиг хачин их зохидог