Sunday, 14 April 2024

ӨГЛӨӨН ЖАРГАЛ

Өглөө босоод л 
Үхлийн тухай бодлоо
Өнөөдөр сайхан өдөр ажээ


Талын тунамал сайхан өглөөний зургийг илгээсэн Анддаа баярлалаа 🙏🙏


Friday, 5 April 2024

ХҮҮ МИНЬ ГАЛТАЙ АМЬДРААРАЙ

Хүү минь, Галтай амьдраарай Хүсэл мөрөөдлөө биелүүлж чадах Хүчтэй амьдраарай Хүсээгүй зовлон нөмрөхөд даван гарах Тэнхээтэй амьдраарай Хүмүүс чамаас урвасан ч уучилж чадах Уул амьдраарай Хүү минь, Галтай амьдраарай Хүссэнээ хэнд ч хэлж чадах Хүсээгүйгээсээ татгалзаж чадах Бардам амьдраарай Хүн чанартай, хувиршгүй үнэн Хүнийг хайрлаж үнэнч амьдраарай Хүү минь, Галтай амьдраарай Дүр эсгэж, жүжиг тоглож биш Дүүрэн амьдраарай Буй бүхэнд хайр түгээж, шатаж амьдраарай

Sunday, 31 March 2024

ЯЛГАХЫН УЧИР

Усыг сүүтэй Үгээ худалтай Үнэнчийг урвагчтай
Урагаа увайгүйтэй Төрийг хуйвалдаантай Шуналаа шударгатай холино Дураараа хольсон бүхэн чинь Хойчийн зовлонгийн шалтгаан болно

ХУРААХЫН УЧИР

 

Сэтгэлээ хураа Бодлоо хураа Үгээ хураа Үйлдлээ хураа Орчлонг хураа Төгсгөлгүй эргэх орчлонг Хоосортол хураа

Saturday, 23 March 2024

ХОЁР ҮНЭН

Хоёр үнэнтэй амьдарч үл болно

Худлын гинжинд хэрэгдээд

Сайхан бүхэн арилчихна

 

ӨӨРТӨӨ ХУУРАМЧ ҮЛДЖЭЭ

Бодлоос, сэтгэлээс, хайраас

Өөрийгөө хайгаад олсонгүй

Бүхэнд таарах түлхүүр байсаар

Өөртөө хуурамч үлдэж

 

Monday, 4 March 2024

ЭНГИЙН ХҮСЭЛ

Энгийн сайхан найзтайгаа

Жирийн сайхан дууны тухай ярьж суухыг хүснэ

Зуурдын амьдралын утгыг

Энгийн бүхнээс мэдрэхийг хүснэ