Tuesday, 1 October 2024

ХАЧИН ИХ ХҮЛЭЭЛЭЭ

Тэнгэр яагаад цэнхэртдэгийг

Уулс яагаад хөхөрдгийн

Монегийн гайхалтай таталтын талаар

Хэмингуэй эр хүн байсан талаар

Чамд ярьж өгөх гэж хачин их хүлээлээ

ЭР ХҮН

Тэнгэрийн өгснийг бүтээх гэж

Дэлхийн чинээг хэмжих гэж

Эзэн монголыг сэрээх гэж

Эрх чөлөө, шударгыг оршоох гэж

Эр хүн төрдөг юм аа

ТЭР НАМАР

Намар намарт ирдэг гуниг минийх

Навчист дарагдаад үлддэг тэр намар минийх

Хорвоог эвлүүлэх гэсэн хүсэл бүхэн минийх

Харуусал дагуулаад л үлддэг тэр гуниг минийх

Тэр гуниг - минийх 

ХАЙР АЛГА БОЛДОГГҮЙ

 

 Цаг хугацаа өнгөрч л байдаг

Цас ороод, дараа нь хайлж эхэлдэг

Зүгээр дээ, хайр хэзээ ч алга болдоггүй 

Зүгээр л бүдгэрч, бас тодорсоор үлддэг

Friday, 30 August 2024

ХАЙР:[ЦАГ] ДОТОР

Хайрцаг дотроо суулгүй дэндүү удсан мэт
Хамаг юм хэлбэр дүрсээ алдчихсан мэт
Харанхуйн тухай мартаад хэтэрхий удсан мэт
Хаа хаанаас ч гэрлийг хайгаад эс олов
Өөдгүй муу бодол түм түгээд нүд, сэтгэлийг чөдөрлөв
Үзэх сонсохуйн орчилд эрхэм суртахуунаа гээж орхив
Үүрдийн гэх бүхэн хоосон байсныг сая л ойлгов
Өөрөө өөртөө л гэрэл болох замыг олов

ДӨЧ ДЭХ НАМАР

Ухаарал
Уучлал
Энэрэл
Нигүүлсэл
Итгэл 
Хайр
Аз жаргалын
Алтан навчис бударна 

ТА МИНИЙ ТАЛ БИЛЭЭ

Танил нөхөд, садан минь Та нарт миний тал бий Тайван, гэгээн сэтгэлээр шүтэлцэж Таны надад байгаа талыг өнгөлөхийг хүснэ