Friday, 30 August 2024

ХАЙР:[ЦАГ] ДОТОР

Хайрцаг дотроо суулгүй дэндүү удсан мэт
Хамаг юм хэлбэр дүрсээ алдчихсан мэт
Харанхуйн тухай мартаад хэтэрхий удсан мэт
Хаа хаанаас ч гэрлийг хайгаад эс олов
Өөдгүй муу бодол түм түгээд нүд, сэтгэлийг чөдөрлөв
Үзэх сонсохуйн орчилд эрхэм суртахуунаа гээж орхив
Үүрдийн гэх бүхэн хоосон байсныг сая л ойлгов
Өөрөө өөртөө л гэрэл болох замыг олов

ДӨЧ ДЭХ НАМАР

Ухаарал
Уучлал
Энэрэл
Нигүүлсэл
Итгэл 
Хайр
Аз жаргалын
Алтан навчис бударна 

ТА МИНИЙ ТАЛ БИЛЭЭ

Танил нөхөд, садан минь Та нарт миний тал бий Тайван, гэгээн сэтгэлээр шүтэлцэж Таны надад байгаа талыг өнгөлөхийг хүснэ

Wednesday, 3 July 2024

МУХАР ЗАМ



Би-д суугаад
Түүний алдаа бүхнийг
Оноо болгон харж
Донтон эзэмдэгдэх нь мухар зам болой

Гэрэл гарах ганцхан тохиолыг хүлээгээд
Түүний төлөөсөнд байдгаа өгөөд ч 
Харанхуйд л хөтлөнө
Би-гээс гэрэл гарахгүй

Friday, 28 June 2024

ҮНЭН ЖАРГАЛ БИШ

Үнэн Үнэнээ л дагуулдаг Үнэн бол жаргал биш Хэрвээ өвдөхгүй гэвэл Худал хуурмагтай хамт үлдэнэ Өвдөлтийг хэсэг мэдрэхгүй нь сайхан ч Улам л ужгирч хүндэрнэ Эсвэл өвдөх сонголт л үлдэнэ

Monday, 3 June 2024

ГЭДРЭГ ЭС БУЦАХ ҮГ

Хуурмаг надаас арилж

Дөнгөөд гэгээ гарлаа

Худал үгс эцэслэж

Үнэний мэлмийг нээлээ

Буруу сэтгэлтэн салж

Бяцхан чөлөөг олов

Буяны үрээр сэтгэлээ тэтгэж

Бусдын тусыг бүтээж явъя

Monday, 20 May 2024

УДААН АМЬДАРНА

Амьсгалахад цаг гаргаж 

Амтлахад амьдралаа зориулж 

Энгийнээс энгийн оршиж 

Удаанаас удаан амьдарна