Thursday, 29 September 2011

ХОЁР АЛТАН СҮМ

 The Golden Pavilion, Kyoto
Photo by Baavgai_ts

           Хоёр жилийн өмнө ийм юм бичиж байж ээ. Юм ухаж байгаад оллоо. Хуучин архивт байсан санагдаж байна. Эвдүүлчихсэн хойно яахав энд оруулчье.  Тухайн үед л төрж байсан мэдрэмж юм байлгүй. Яахав дээ

1925 онд Наран улсын нийслэл Токио хотод төрсөн Хираока Кимитаки гэх эр хүн төрлөхтний үгээр шаглах гайхамшигт ертөнцөд өөрийн нэр, мөрийг тод үлдээсэн этгээд. Юкио Мишима гэх нэрээр нь илүү мэдэх биз. “Машима” гэдэг нь “Үхэлд дурласан чөтгөр” гэсэн утгатай зохиомол нэр гэнэ. Тэр өөрийн гэсэн бүлэглэлийг үүсгэж, шогүнүүдын шийрийг хатаасан чанга эр байсан бололтой. 

Wednesday, 28 September 2011

Б ЦЭГРҮҮ

Цагийн юм цагтаа. Яг миний цаг болж, явлаа.  
Нарны гэрэлд нүдээ гялбуулан байж унших ийм амттайг мэдэрсэн нь азтай явдал. Тайван байна. Гэхдээ энэ тайван байдал ч юм уу, донтолт нь  тийм ч утга учиртай зүйл биш.  

Monday, 26 September 2011

IN A BOX /HAIR:TSAG/


As I sit in a box, too long
As everything loses shapes
As I sit in darkness, too long
As I covet a spark from anywhere

FREE DEPENDENCE

Africa is crying
Al Qaeda is blasting
Employees are sitting down
They’re testing nuclear weapons

Sunday, 18 September 2011

НОГООРОЛ 1

Далайн эрэгт нар шараад
Тэртээх мандалд үүсэх долгион
Цэнхэр дараа нь ногоон болж хувьраад
Хоромхон зуур хүчлэн нөмрөхөд
Хорогдохоор хайрцаг дотор суух нь
Хуучин их л аятай санагддагсан
Хажууд байсан бүхэн хатаж шарлаад ирэхээр
Хаяад явчихья гэж бодох боловч  
Хорогдол намайг хоргоож уяад болохгүйн ээ

Friday, 16 September 2011

НОГООРОХ ХҮСЭЛ


798 art zone
in Beijing
photo by baavgai













Улааннялзрай, улаанбурхан, улаангэр, улаанном, улаандарцаг
Улаандиплом, улаанбуудай, улаанзангиа, улаантаванхушуу, улаанхивс
Улаанмалгайт, улаансарнай, улаандарс, улаануруул, улаанхүслүүд
Улааннам, улаанБумаа, улаанбаатар, улаанхувьсгал,
Улаангэрэл
Учир утгагүй үймэлдсэн
Урсаж өнгөрөх хувьсалууд 
Улам л ногоорох хүсэл төрүүлнэ

    Saturday, 10 September 2011

    УЙЛАНХАЙ БОРОО

    Өнөөдөр мододын тэндээс бороо ороод, дээр үед бичиж байсан нэг юм санаанд ороод ...

    Уйтгар хээлсэн усан бороо
    Урт шөнийн зовлон уйланхай бороо
    Урдын дурсамжийг минь арчсан өөдгүй бороо
    Уйлж чадахгүйг минь мэдээд тохуурхсан увайгүй бороо

    Уйлж чадахгүйг минь мэдээд тохуурхсан увайгүй бороо
    Урдын дурсамжийг минь арчсан өөдгүй бороо
    Урт шөнийн зовлон уйланхай бороо
    Уйтгар хээлсэн усан бороо

    Бодлоос минь алсалсан эрхэм бүхэн минь 
    Бороо - чи зогсоод өгөөч 

    Friday, 9 September 2011

    ЯГ ИЙМ ЮМ / DÉJÀ VU/

    Урьд нь яг ийм юм болсон юм шиг
       яг энэ үгсийг чи хэлж байсан юм шиг
       яаж  ч чадалгүй өнгөрөөчихсөн юм шиг
       яах учраа ололгүй алдчихсан юм шиг  
       яасан муухай мэдрэмж вэ?
       яг л ийм юм болсон юм шиг