Wednesday, 28 September 2011

Б ЦЭГРҮҮ

Цагийн юм цагтаа. Яг миний цаг болж, явлаа.  
Нарны гэрэлд нүдээ гялбуулан байж унших ийм амттайг мэдэрсэн нь азтай явдал. Тайван байна. Гэхдээ энэ тайван байдал ч юм уу, донтолт нь  тийм ч утга учиртай зүйл биш.  
Тэд ирж яваа. Цагийн юм цагтаа сайхан гэдэг билүү. Сэтгэл гэгэлзээд байх шиг, хамаг бие хүйт даагаад нэг л хачин, урд нь огт мэдэрч байгаагүй л  мэдрэмж. Хэн ч мэдрээгүй. Дуулаач үгүй, дурсаачгүй... Бүх юм хэтэрхий нарийн хуваарийн дагуу явагдана. Ижилхэн л орших ёстой. Бүгд дуг нойрондоо дугжирч байгаа. Бид аливааг амар хялбар байхаар төлөвлөсөн гэвч түүнийхээ төлөөсөнд мал шиг амьдрах юм гэж даан ч бодсонгүй. Зовлонт гүйцэтгэлийн өглөө эхлэж байна. Эхлүүлэгч харин ч нэг нар ажигчгүй мандах юм даа. Шилний хагархайнууд гялалзаад л өндрөөс харах ийм сайхан гэж бодсончгүй. Ямар урд нь харах боломж олдож ч байсан биш.
Гайтай хараал идсэн дон. Уугаад, мансуураад ч нэмэр алга. Өнөөдрөөс надад үйлчлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэсч ядаад нууцаар орчихсон юм. Энэ сүүлийнх нь хуудас нартай зэрэгцээд дуусчихлаа. Угаасаа уншихгүй л бол ... Яг миний цаг болж...

No comments:

Post a Comment