Өнөөдөр мододын тэндээс бороо ороод, дээр үед бичиж байсан нэг юм санаанд ороод ...
Уйтгар хээлсэн усан бороо
Урт шөнийн зовлон уйланхай бороо
Урдын дурсамжийг минь арчсан өөдгүй бороо
Уйлж чадахгүйг минь мэдээд тохуурхсан увайгүй бороо
Уйлж чадахгүйг минь мэдээд тохуурхсан увайгүй бороо
Урдын дурсамжийг минь арчсан өөдгүй бороо
Урт шөнийн зовлон уйланхай бороо
Уйтгар хээлсэн усан бороо
Бодлоос минь алсалсан эрхэм бүхэн минь
Бороо, нар, навч, нөгөө л нэг хөвөрсөн, хөдөлгөөнжсөн, хувирсан, хөглөрсөн намрыг ингэж их санах гэж ...
No comments:
Post a Comment