Салхи сэвэлзээд
Сэмхэн анир нөмөрхөд
Сэтгэлийг чандын соронзон хүч эзэмднэ
Их намуун голын тохойд
Энэ цаг хугацаанд мөнхөд үлдмээр
Их намуун усны боргио
ногооны үнэр
гялалцах одод
хөврөх сэтгэл
Их намуун голын тохойд
Энэ орон зайд мөнх оршмоор
Чиний үнэрт цахилгаан гүйдэл үүсч үл ялигаар өдөөхөд
Цаашлах хугацааг дурсамж болгоод илбэдчихсэн юм
Их тунгалаг үзэсгэлэн тодруулж
Их нууцлаг хүсэл төрүүлнэ
Их намуун голын тохойд
Энэ хүрэлцэхүйд мөнх уусмаар
Эрчимжих энэ мэдрэмжийг
Эргээд хаяа дурсах л байх
Их намуун голын тохойд
Эргээд нэг саатмаар
Их намуун голын тохойд
2009.06.24
No comments:
Post a Comment