Tomas Transtroemer
Өнөөдөр бороотой бүрхэг их сонин өдөр байлаа. NLS-ын долоон давхарын цонхоор харахад харанхуй нөмөр ч цурхирч байгаа юм шиг л бороо орж байлаа. Магадгүй дэлхийгээс нэгэн том бүтээгч хальчихсан болохоор тэрүү. Гуниг хургам уйтгартай байлаа.
Өө бас утга зохиолын энэ жилийн нобелийн шагналыг Tomas Transtroemer гэх лут гар авчихдаг юм байна. Энэ нэрийг сонсуутаа л түүний шүлгийн захаас хэдийг олж уншаад бишрэх сэтгэл төрлөө. Тэгээд энэ өдрийг хадгалж, түүний "Ringing" гэдгийг орууллаа. Яг цаад юмыг нь гаргахад би үл хүрэв ээ.
Хөхөө шувууны өгөр яс тогших чимээ
Дор нь зогсоо бидэнд цаг хугацаа дусал дуслаар урсааг мэдрүүлнэ
Ижил хоёр тэнгисийн мананцар сургуулийн хашаа, оршуулгын газар учран нэгдэнэ
Нүргэн дуграх сүмийн хонх дөрвөн зүгийн салхин хүрдийг зөөлөн эрчлэх нь
Энэхэн орчны анирыг эвдэж орхино
Өнөөдөр бороотой бүрхэг их сонин өдөр байлаа. NLS-ын долоон давхарын цонхоор харахад харанхуй нөмөр ч цурхирч байгаа юм шиг л бороо орж байлаа. Магадгүй дэлхийгээс нэгэн том бүтээгч хальчихсан болохоор тэрүү. Гуниг хургам уйтгартай байлаа.
Өө бас утга зохиолын энэ жилийн нобелийн шагналыг Tomas Transtroemer гэх лут гар авчихдаг юм байна. Энэ нэрийг сонсуутаа л түүний шүлгийн захаас хэдийг олж уншаад бишрэх сэтгэл төрлөө. Тэгээд энэ өдрийг хадгалж, түүний "Ringing" гэдгийг орууллаа. Яг цаад юмыг нь гаргахад би үл хүрэв ээ.
No comments:
Post a Comment