Tuesday, 22 November 2011

ХОГИЙН САВ



Aid Makoto
Ash Color Mountains, 
2009-2010, acrylic on canvas,
300x700 cm
Singnature art prize 2011


Уураг тархи эдийн засагжиж ургаад
Уурлах, баярлах автоматжаад
Улаан ногоон гэрэлд удирдагдаад
Утсан хүүхэлдэй шиг л бүжиглэсэн
Тэг тэгээд нэг орон зай



Онох, алдахыг праграмчлан дэнслээд
Оршихуйг механикаар таниад
Оюун ухаан толгойноос гарт шилжээд 
Огт танихгүй хүмүүстэй цуг нөөшлөгдсөн
Тэг тэгээд нэг орон зай

Тэнд,
Тэг тэгээд нэг
Тэр хогийн саванд
Чи байна уу?

1 comment: