Анхдугаар үндсэн хуулиа батлаж, тусгаар улсаа тунхагласан түүхт өдөрт
Миний МОНГОЛ мөнхөд мандан бадрах болтугай!
photo by: Baavagai_ts
Исгэрсэн мөнгөн морьд нь бодлын үзүүрт хатриатай
Эр бор харцага нь жиргүүр дэвэх мэт дүүлээтай
Айдаа Монголын аялгуу нь тал нутгийн айзамтай
Арван тавны сар шигээ тэргэл Монгол шуранхайтай
Бөмбөр бөмбөр хэмнэл нь бойтгон чимээнд уяатай
Бодончир өвгөдийн минь ухааныг бадаг бүртээ сийлээтэй
Айдаа даанч сэтгэл минь хөвөлзөн гэгэлзээд болохгүй юм
Аялгуут дуугаа сонсоод уяран мэлмэрч ухаажих юм
Хараа ихт хар сүлд нь хуурынхаа татлагат уяраатай
Хамаг Монголын босоо хөвгүүд нь төрийнхөө дуулал дор нэгдээтэй
Хос залуусын ханийн заяа үрийнхээ бүүвэйнд батжаастай
Хөх толобтны уртын дуунд хамаг дэлхий бүхлээрээ сөгдөөтэй
Дуулж суугаад ухааруулдаг нь миний Монголын өв юм
Дээдсийн сургаалаа хатамжлан дуулдаг нь дэлхийд ховорхон ёс юм
No comments:
Post a Comment