Үл мэдэх, түгшүүртэй
Далд дарамттай
Харамлахын зовлон
Сэтгэлийн тавгүйтэл
Шүлсээ залгимаар
Үс босмоор
Салж үл чадах мэдрэмжүүд
Чи яагаад ийм эхэмсэг гэж ?
Үл ойлгогдох хүйтэн царай
Үл оошоогдох, төмөр шиг ааш
Эрэлхийлж, сул талыг л харах
Эзэрхийлж, ховх сорох
Чи яагаад ийм сэтгэлгүй гэж ?
Дур төрж, сэтгэл татагдах
Тархинд хааяа оч гялтайх ч
Түмэн мөрөөдөл, хүсэлд хувилах
Тэгэсгээд л хоёрхон үгэнд тас цохигдох
Заншил мэт шудрага бус үзэгдэлүүд
Чи яагаад ийм түрэмгий гэж ?
Хязгааргүй, үл хангагдах шунал
Хор мэт татах, больж үл чадахын тарчлаан
Санаснаар болохгүй уурламаар
Салж чадахгүй дээ, дэлбэрмээр
Чи яагаад ийм нэхэл хатуу гэж?
Магадгүй би урд насандаа чамайг зовоосон байх
Эсвэл өрөө төлж амжаагүй байж мэдэх
No comments:
Post a Comment