Мэдэхгүй,
7000 жил, түүнээс түмэн жилийн өмнөөс эхлэн хүмүүс үнэлэмж гэх сэтгэлгээ, оюун
санааны хэрэгслээр баримжаалан амьдарч
эхлэсэн байх. Магадгүй тэр нь хүмүүсийг
агуйгаас гаргаж, модноос буулгасан гол хөшүүрэг болж дэлхийг эргүүлэхээр тулах
цэг гуйх хүртэл үсэргэсэн биз.
Аль
л Академийн үеэс эхлэн Нийгмийн гэрээний онолыг хүртэл өрнийн төдийгүй дорны
бүхий л сэтгэлгээ үнэ цэнийн тухай эрэлд хатсан бөгөөд түүний зохист хэм
хэмжээг тогтоон тохинуулахаар мянга мянган жилийн аян дайн өрнөсөн.
Сэтгэлгээ,
мэргэн ухааныг төдийгүй энгийн нэгэн хөдөлгөөн, үзэгдэлийг оршин буйг хэмжиж
цэгнэхийн тулд баримжаалан жиших ямар нэгэн цэгийг сонгон авах шаардлагатай
болдог. Тэрч жишгээр өнөөгийн бидний амьдран буй нийгмийг цогцлоосон үнэлэмжийн
оргилыг буюу үлэмж (absolute) үнэ цэнийг Гэрэгэ сэтгэлгээний орчил математикийн
ухаанд 100 хувь гэх томьёоллоор (энгийнээр) илэрхийлдэг.
Үнэлэмжийн
байж болох хамгийн төгрөг цэг буй бүхэл, төгөлдөр энэ цэг баймааж бидний хүсэл
мөрөөдөл улам бүр өргөжин бадарч, нийгмийн амьдрал өрнөн хувьсаж, оюун
сэтгэлгээний цараа баяжин шинэчлэгдэж байдаг. Мэдээжээр хязгаар, хязгааргүйн
уулзах цэг хаана байдгийг тодорхойлохыг, хязгааргүйгээс цааш юу оршин байгааг
олж мэдэхийг, хязгааргүй дээр хязгааргүйг нэмэхэд хэд гардгийг мэдэх хүсэл төрөх
нь эргэлзээгүй ч, энэ нь хайсан нөгөө төгөлдөр маань биш. Харин бүтэцлэх
(страгтур) сэтгэлгээний нарийхан торон дээгүүр үсчин дэнжигнэх эмх
замраагүйтлийн эцсийн төгөлдөр цэг нь морин хуурын татлагт дэлхий эгшиглэхэд,
үлэмжийн чанар, зохист аялгуун мөрт дунд уусахад, Одот тэнгэр (Starry
night)-аас нүдээ хүчээр салган алхахад сая нэг мэдрэгдэнэ.
ХЯЗГААР
+
Аврагдсан ч юм шиг,
алдагдсан юм шиг цаг хугацаанд сууж үзвэл
Аргалын утаа, даргих
цай, салхины үнэрээс өөр цогцолбор огт үгүй
Хацар илбэх тэр талын
салхи хаашаа оддог юм вэ?
Хүрэх тэр орон зайн хил
хязгаар хаана байна вэ?
Өнгөрсөн тэр мэдрэмж
одоо хаана байна вэ?
Үлэмж тэр үнэлэхүй
хаана оршино вэ?
Хүрч болох хамгийн
алсын цэг аль вэ?
Хязгаар, хязгааргүйн
уулзвар хаана байдаг юм вэ?
∞ + ∞ = ?
No comments:
Post a Comment