Sunday, 21 July 2013

ДАССАН СЭТГЭЛ МИНЬ ДАРАА БОЛЬЕ

Бал шиг амьдралын багахан зайд сүүдэр унгахгүй дээ
Би орчлонд "би" –гээ дүүрэн байлгахсан гэсэн дээ
Би зүгээр л чигээрээ алхсан

Дассан сэтгэл минь дараа болох уу даа
Давчуу орчлонд санаашрах зүйл олон 
Зоргоор амьдралаа үрээд үзэх үү дээ
Зурсан зурагтаа хөтлөгдөөд л түр мартлаа





Хайрласан сэтгэлээ хойш нь тавих уу даа
Харийн салхинд сэтгэл жиндээд зэврүүн
Зовхин доор чинь үрчлээ нэмээд яах вэ дээ
Замын холоос сэтгэл буцав уу даа

Тэнгэрээс заяасан төөрөг тавилан хэнийх ч биш минийх
Тэсвэр тэвчээр, хөлсний амт бусдийнх биш минийх
Сүүдрийн чинь зайд чамайг гэсэн сэтгэл уяатайг санаж
Сэвт орчлонд чиний төлөө л амьдарч яваад итгээрэй


No comments:

Post a Comment