Wednesday, 3 July 2013

CАНАА АЛДМААР

  photo by Baavgai.ts

Саваагүйтэж ододын эрчмийг залигмаар
Сарны хүртээлд аниртаж уусмаар
Сая жилийн тэртээд ор үгүй одмоор
Санаа алдмаар, сайхан байна

Сайхан бүхнийг шунаглан мэдрэх
Санах бүрийд хүчлэн нөмрөх
Салхиний чимээнээс өөрийгөө сонсох
Санаа алдмаар байна

Tuesday, 2 July 2013

100 ХУВЬ БУЮУ ҮЛЭМЖ МЭДРЭХҮЙ



Мэдэхгүй, 7000 жил, түүнээс түмэн жилийн өмнөөс эхлэн хүмүүс үнэлэмж гэх сэтгэлгээ, оюун санааны хэрэгслээр баримжаалан амьдарч эхлэсэн байх. Магадгүй тэр нь хүмүүсийг агуйгаас гаргаж, модноос буулгасан гол хөшүүрэг болж дэлхийг эргүүлэхээр тулах цэг гуйх хүртэл үсэргэсэн биз. 

Wednesday, 17 April 2013

Мартагдсан мөрт 2 - ХАМГИЙН ТЭНЭГ МЭДРЭМЖҮҮД БА 7 МОД

Үл мэдэх, түгшүүртэй
Далд дарамттай
Харамлахын зовлон
Сэтгэлийн тавгүйтэл 
Шүлсээ залгимаар
Үс босмоор 
Салж үл чадах мэдрэмжүүд

Чи яагаад ийм эхэмсэг гэж ?
Үл ойлгогдох хүйтэн царай
Үл оошоогдох, төмөр шиг ааш
Эрэлхийлж, сул талыг л харах
Эзэрхийлж, ховх сорох

Monday, 8 April 2013

МАРТАГДСАН МӨРТ 1

Төвөгтэй бодлоо гутлынхаа хээтэй орхиод
Урт гудамжны хэрэлдсэн булангаар эргэлдэж
Будрах цасны ширхэгийг шонгийн гэрэлд тоолмоор
Газраас хөөрмөөр
Татах хүч хэрж зовоох мэдрэмж төрөөд
Алсын гялбаа надаас холдох тусам
Хямдхан дарсны уйт амт амтагдаад
Нүдээ тас анимаар
Бүх биеэр үл үзэгдэх сөрөг эрчим нэвчнэ 

Saturday, 2 February 2013

БИ ЮУД СААТНА

Орхигдсон энэ орон зайд
Би юу хийж сууна вэ?
Харах нүдгүйгээр
Сонсох чихгүйгээр
Хайрлахад итгэлгүйгээр
Дотроосоо хөгжих сэтгэлгүйгээр
Өвөгдөө хүндлэлгүйгээр
Өөртөө эзэгнэх эрхэмлэлгүйгээр
Зовлон туулж үнэнийг ололгүйгээр
Сэтгэл хануун амирлалгүйгээр
Өөрийнхөө биш энэ очилд
Би юуд саатна

Friday, 1 February 2013

ГЭРЭЛТЭЙ ХИЙСЭН ҮГГҮЙ ЯРИА



Сэтгэл -Гэгээн гэрлийн чанартай
                Гэнэтийн хир бүү хүрэг














Урд нь би чамайг их гомдоож
Уртаас урт харууслаа тээсээр  чи дахиад ирж
Харамсаад харамсаад барагдахгүй хачин холын нэхэл
Учиг таниагүй явсан урд цагийн явдал

Хийснээ би өөрөө барна
Хэр тэнцүүлэхийг тэнгэр мэднэ
Хойчийн ертөнцөд чамайг олж очоод
Харуусал гунигийг чинь сүүгээр цагаатгана

Tuesday, 25 December 2012

ШАНАЛАНТАЙ



at OSE market 
photo by Baavgai.Ts










 
Нартай хэрнээ бороотой байна гадаа
Нүргээнтэй хэрнээ гунигтай байна
Бүхнийг мэдэгчдийн хүрээлэнд удаан суухад
Бүх зүйл тодорхой оршоод шаналантай байна