Tuesday, 17 December 2013

ӨӨРЧЛӨЛТИЙН АЛТАН ХАРЬЦАА /1,618:1/

Хэл
Соёл
Сэтгэлгээний цараа
Уншихгүй бол хөгжихгүй
Авдар доторхоо эрдэнэ гэж таних
Танин мэдэх, мэдлэг, боловсрол, соён гэгээрэл, иргэншил
Байгал, сэтгэл, нийгмийн - Амин гал = нутагаа гэсэн зүрх- “Би” бий болно-Хүмүүнжсэн Монгол


Wednesday, 4 September 2013

ЗААНЫ АМ

Муухай зүүд зүүдлэж “Би эндээ үлдэнэ” гэсээр сэрэв.

Анхны цас орохыг хүлээнэ
Хол явахгүй, хүлээнэ
Араас минь нэхэх бүхнийг хүлээнэ
Дахин таарах тохиол бүхнийг хүлээнэ
Энд би үлдэнэ

Өнгөрсөн бүх мэдрэмжээр цуглуулага хийж
Өвтгөж зовоосон шанлан бүхнийг дахин мэдрэх гэж
Өвөртөлж үлдсэн сайхан бүхнээ ахин дахин амтлах гэж
Энд би үлдэнэ

Sunday, 25 August 2013

НАЙГАЛ УЛААН МОДОД

Гуних бүрийдээ би ганцхан зүйл боддог
Гуравдугаар сард ургах Цэцэгсийг харан санааширдаг
Тэргэл улаан навчисыг бүтээх гэж
Тэд гуравдугаар сард дуулдаг
Тэртээх улаан ойг урлах гэж 
Голын тохойд чи дуулж суудаг 
Салхи бас санаашран гунидаг 
Гуних бүрий дээ ганцхан зүйл л боддог

Тэр үед ... би өөр хүн байж

Sunday, 4 August 2013

ТАРХИН ДУНДУУРАА ТАТУУЛСНЫ ДАРААХ ТҮР ЗОГСОЛТ

paint by Goya    

Ямбанд дуртай хэдэн нохой 
Яс хаяж, мөс долоолгоод
Хүзүүнд олс өлгөөд
Хөлөөрөө мөрлүү жийгээд
Нуруун дээр гарсан илжиг
Зам зааж урагшаа гэж бахираад
Худалдагдсан болжимрууд
Үнэний хэмжүүрийг тогтооход
Бачуурч үхэхгүй гэсэндээ
Баг зүүгээд ... алхана








Sunday, 21 July 2013

ДАССАН СЭТГЭЛ МИНЬ ДАРАА БОЛЬЕ

Бал шиг амьдралын багахан зайд сүүдэр унгахгүй дээ
Би орчлонд "би" –гээ дүүрэн байлгахсан гэсэн дээ
Би зүгээр л чигээрээ алхсан

Дассан сэтгэл минь дараа болох уу даа
Давчуу орчлонд санаашрах зүйл олон 
Зоргоор амьдралаа үрээд үзэх үү дээ
Зурсан зурагтаа хөтлөгдөөд л түр мартлаа




Wednesday, 3 July 2013

CАНАА АЛДМААР

  photo by Baavgai.ts

Саваагүйтэж ододын эрчмийг залигмаар
Сарны хүртээлд аниртаж уусмаар
Сая жилийн тэртээд ор үгүй одмоор
Санаа алдмаар, сайхан байна

Сайхан бүхнийг шунаглан мэдрэх
Санах бүрийд хүчлэн нөмрөх
Салхиний чимээнээс өөрийгөө сонсох
Санаа алдмаар байна

Tuesday, 2 July 2013

100 ХУВЬ БУЮУ ҮЛЭМЖ МЭДРЭХҮЙ



Мэдэхгүй, 7000 жил, түүнээс түмэн жилийн өмнөөс эхлэн хүмүүс үнэлэмж гэх сэтгэлгээ, оюун санааны хэрэгслээр баримжаалан амьдарч эхлэсэн байх. Магадгүй тэр нь хүмүүсийг агуйгаас гаргаж, модноос буулгасан гол хөшүүрэг болж дэлхийг эргүүлэхээр тулах цэг гуйх хүртэл үсэргэсэн биз.