Saturday, 30 July 2011

САЙРХАХ ЮМ БИШ Л ДЭЭ, ЭНЭ Ч

at Sentosa
Photo by Kafka



















Сэтгэл нэг л эзгүйрээд
Сэмхэн чамруу хөвөрдөгөө больчхож
Санаанд дүр чинь тодороод л 
Сайхныг таашаах хүртэхүй аль эрт балартчихаж

Thursday, 28 July 2011

АЯЛАЛ

















Хүслээ хайхаар замд гарлаа
Хөдөө хотгүй тэнэхээр аянд гарлаа
Үүрэг үүрээгүй
Өнгөтэй өөдгүй
Хүн харахад би бадарчин
Хүслээ хайсан бодолчин

Wednesday, 27 July 2011

POP LOVE



Миний хайр- Нар шиг мандаад
Зуны өдөр шиг төөнөөд
Алсын одод шиг цогшоод             
Түүдэг шиг дүрэлзээд
Түймэр шиг дэгдээд
Галынхан шиг сандраад,түргэн аваад
Сэтгэлрүүгээ ус цацуулаад
Согтуурсан зүүднээсээ цочиж сэрээд
Бөөн хэншүү, утаа, май боллоо

Харин чи- Хамаргүй юм шиг царайлаад
Галдаж ханаагүй  л байна уу?

МИНИЙ ХҮСЭЛ ХОРТОЙ















Миний хүсэл –МУУХАЙ
Бодолруу минь уруугаа ургаад
Шаналж өвдөөд, хорсож зэвүүцээд, атаархаж уурлаад
Миний хүсэл – МУУХАЙ

Friday, 22 July 2011

БИ- ГАНЦААРДАЛ

photo by Baavgai_ts
at Sentosa















Болор сарны дуунд
Чалчаа гэрлүүдтэй бүжиж
Чинээндээ тултал жаргасан
Цэнхэр хормууд сарниад

Thursday, 21 July 2011

ХАЙР:ЦАГ ДОТОР


Хайрцаг дотор дэндүү удаан суусан мэт
Хамаг юм хэлбэр дүрсээ алдчихсан мэт
Харанхуйд хургаад хэтэрхий удсан мэт
Хаа нэгтэйгээс гэрлийг хүсэмжилнэ

Tuesday, 19 July 2011

"БИ" БИЙ БОЛНО

Баяр зовлонгийн солонгон туяаг хэрж би амьдардаг
Буруу энгэртэй дээл шиг буруу, будлиу, болхи өөртөйгээ тэрсэнэ
Буруу ишлэсэн сүх шиг буруу, тэрсүү, давруу орчлонтой эвцэнэ
Баруун зүүний тасархай, байх байхгүйн эмтэрхий би бий болно


Monday, 18 July 2011

Яг одоо гуниг төрөөд (мэдрэмжийн тухай бодол)

        Яг одоо сэтгэлээс ямар нэг юм тасдаад хаячихсан юм шиг, хөндүүрлээд ч байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна. Энэ мэдрэмжийн ерөнхий нэршил нь гуниг. Аль баларын үеэс төрж байгаа мэдрэмжийг багадаа л сайхан, муухай гэж хуваасан юм шиг байгаа юм. Сайхан мэдрэмжинд нь хүмүүс татагдаж, таашааж, дахин дахин мэдрэхийг хүсч, түүнээс нь хүсэл, тачаал, эрмэлзэл, хайр, хүчирхийлэл, урлаг, утга зохиол, уран зураг, жүжиг ший үүссэн байх.

Sunday, 17 July 2011

ДОНТОЛТ



Үүрээ эвдүүлцэн амьтан чинь яахав энэ тэндээс өөдс цуглууж нийлүүллээ. Бас зарим хэсгийг нь санахгүй байна. Гэхдээ санаж байгаагаа ядаж буулгахгүй бол сарниад алга болчих байх гэж бодоод ...


Saturday, 9 July 2011

АТГААЛЖИН ХҮМҮҮС АМЬДАРЧ БАЙНА

Индонизийн хар, цагаан шидийн баг

Азийн иргэншилийн музей
Photo by Baavgai_ts      

Хэдэн жилийн өмнөөс багтай амьдрах хүсэл төрөөд “Бачуурч үхэхгүй гэсэндээ баг зүүгээд Бараан орчлонд бараан амьдардаг” гээд нэг юм эхлүүлж байсан гэнэт санаанд ороод ...




ABOUT OUTLADIES


Эхлэл нь үргэлжиллийн эцэг
Эцэсгүй орчилд зам бүхэн эхнийх
Эрээгүйтэж эхлэлээ арилжбал
Эцгийн муугийнх
Эхээдээ бүү эргүүл

Хувиа хөөгөөд шагай шиг асгарч байна
Хагаслах заяаг өөрөө сонгосон бол
Хоолойд торох гуниг чинь яасан ч арьлахгүй
Цусан Цутгалыг холтговол
Хүн хэлхээсээс тасалж хая
Эхлэл гэмтэх муу заяа

АМЖИЛТЫН КОКТЕЙЛЬ


Хоёр мөс
Хундага шарж
Хурлын өрөө
Хашгачих үүрэгдэлт
Гурван хэрчим нимбэг
Гутарч үхмээр хөлс
Дээр нь жаахан орос цагаан
Дүр эсгэсэн бүтээмж
Амтархаж өнгө нэмэх чэрри
Ам уралдах хор
Тоаст хэлж
Бүтээгч ангид зориг нэмье
Тэгээд чамбай гэгч нь сэгсэрч байгаад
Таньд өргөе

Амжилтын төлөө

КО ШИГ ӨНДӨР БОЛОХГҮЙ ХАЙР


Сэтгэлийг сонгодоггүй гэдэг худлаа
Үнэн бол үндэстэн гэж байхгүй байхсан
Сэрлийг зохиож болох ч
Үхэл илүү мэдрэмж төрүүлнэ
Хайрыг төлөвлөж болно
Төлөвлөгөөний дагуу хайрлаж болохгүй
Тэгвэл ко шиг ижилхэн амьдарч
Хүмүүс намхарахгүй байсан ч
Заавал ашигтай байх гээд хэрэггүй
Зүгээр л болдог юм болдогоороо болж болдоггүй юм уу?

Учир нь

Уг нь банжиг дээр нэг архив хөтлөж л байсан юм. Тэгсэн яахав гэнэт алга болоод архивтаа харамсаад л үлдсэн.
Тэгээд хэсэг байж байгаад дахиад нэг архивтай болье гэж бодлоо. Энэ архив хэн нэгэнд таалагдах албагүй. Угаасаа бусдад зориулсан эд ч биш.