Wednesday, 27 July 2011

МИНИЙ ХҮСЭЛ ХОРТОЙ















Миний хүсэл –МУУХАЙ
Бодолруу минь уруугаа ургаад
Шаналж өвдөөд, хорсож зэвүүцээд, атаархаж уурлаад
Миний хүсэл – МУУХАЙ

Миний хүсэл –ХОРТОЙ
Ургах тусмаа улам ширэлдэнэ
Удахгүй түүндээ төөрч орхино
Урт өргөсөнд нь хатгуулаад 
Улаарсан бух шиг болно
Миний хүсэл -ХОРТОЙ

Миний хүсэл- ХУВЬСАМТГАЙ
Хаврын салхи хавирга нэвтлэх шиг
Хавьтсан ойртсондоо үсчих чонос мэт
Ааш нь олдохгүй янтгар хүүхэн шиг
Миний хүсэл -ХУВЬСАМТГАЙ

Миний хүсэл –ХАНАШГҮЙ
Хийлээд л байвал дүүрээд байх бөмбөг шиг
Хэзээ хаграхаа мэдэхгүй шунал шиг
Гэдэс цадсан ч сэтгэл цадахгүйн зовлон шиг
Миний хүсэл- ХАНАШГҮЙ

No comments:

Post a Comment