Saturday, 9 July 2011

АТГААЛЖИН ХҮМҮҮС АМЬДАРЧ БАЙНА

Индонизийн хар, цагаан шидийн баг

Азийн иргэншилийн музей
Photo by Baavgai_ts      

Хэдэн жилийн өмнөөс багтай амьдрах хүсэл төрөөд “Бачуурч үхэхгүй гэсэндээ баг зүүгээд Бараан орчлонд бараан амьдардаг” гээд нэг юм эхлүүлж байсан гэнэт санаанд ороод ...










Арван таван толгойтой
Атгаалжин хар хүн алхаж байна
Зальжин
Зусардлын
Зугаацлын гурван толгой инээхэд
Хилэн ихтэй бусад нь
Хорсол
Зэвүүцэл
Атаархал ханхлуулж
Хүч мэдэн уурлана
Нэг нь инээж байхад нөгөө нь заавал ундуйцах
Заяамал бас зохиомол төрх ээлжилнэ

Бусдын төлөө баярлаж огт чаддаггүй  
Арван таван толгойтой
Атгаалжин хүмүүс амьдарч байна

No comments:

Post a Comment