Tuesday, 19 July 2011

"БИ" БИЙ БОЛНО

Баяр зовлонгийн солонгон туяаг хэрж би амьдардаг
Буруу энгэртэй дээл шиг буруу, будлиу, болхи өөртөйгээ тэрсэнэ
Буруу ишлэсэн сүх шиг буруу, тэрсүү, давруу орчлонтой эвцэнэ
Баруун зүүний тасархай, байх байхгүйн эмтэрхий би бий болно




Буурал хорвоог бусдийн адил элээх хойно
Буруу зөвийн нугачаанд бүдэрч тэнцэж амьдрахаас хойно
Байх ёстой газраа байх ёстой Үнэн нь байгаа л хойно
"Би" бий болно

Хүний нүдэнд илүү харагдаж
Хэлний зугаа, хэрүүлийн үзүүрт нэр минь холилдож
Худал үнэний дэнс дээр чигийн зүү буруу заавч
Хөлбөрч хувьралгүй "би"-гээрээ л амьдрах болно

Өөдлөх цагт "би" миний бахархал байна
Уруудах цагт "би" миний харамсал болно
Өлсөх цагт "би" миний идэш байна
Цадах цаг "би" миний өглөг болно
            Буруу ч, зөв ч 
            Бусдад худалдагдахгүй 
            "Би" бий болно

Өтлөх цагт "би" миний түшиг болно
Үхэх цагт "би" миний гэрч болно
Үгүйлэхүй үгүй болох цагт "би" миний дурсгал болно
            Би өөрөө би байж чадах аваас
            Би бүх цаг хугацаанд мөнх оршно
    
            "Би" бий болно

     

5 comments:

  1. taalagdlaa naiz min amjilt husie

    ReplyDelete
  2. Ene uneheer hamgiin goe shulegnuudiin chini neg shuu.

    ReplyDelete
  3. bayrlalaa. Urd ni end tend gants 1 tabisiim aa bas

    ReplyDelete
  4. Minii unsdag zohiolch L.Ulziitugs uzehiin hyazgaar nomniihoo 25 dugaar tald 'jinhene taashaal buyu minii turulh songolt' esseyndee: hend ch zahiragdahiig husehee baij, ertunts bol bi uuruu, amidral gedeg ni bi uuruu, tsag hugatsaa geech ni bi...bi...Iin itgeh bolj, ingeseer tegseer 'Bi' bii bolob.' gej bichsniig unshaad ih saihan sanagdav.
    Uur uur tsag hugatsaand tusuutei bodroliig ijilhen 3 ugeer, ijilhen daraallaar tomieolson blaa. Saihan setgegdel turuv.

    ReplyDelete