Хүслээ хайхаар замд гарлаа
Хөдөө хотгүй тэнэхээр аянд гарлаа
Үүрэг үүрээгүй
Өнгөтэй өөдгүй
Хүн харахад би бадарчин
Өөрийгөө танихаар замд гарлаа
Өвчин дэлхийг ороолохоор аянд гарлаа
Мод тулаагүй
Мацаг бариагүй
Өрөөл харахад би гийчин
Өөрийгөө хайсан сэдэлчин
Алтан дэлхийг танихаар замд гарлаа
Алсын ододыг нээхээр аянд гарлаа
Зам туулаагүй
Зөрөг гэтлээгүй
Зэрвэс хархад би аянчин
Зөв бурууг дэнсэлсэн эрэлчин
No comments:
Post a Comment