Үүрээ эвдүүлцэн амьтан чинь яахав энэ тэндээс өөдс цуглууж нийлүүллээ. Бас зарим хэсгийг нь санахгүй байна. Гэхдээ санаж байгаагаа ядаж буулгахгүй бол сарниад алга болчих байх гэж бодоод ...
Ногоолиг мододын шимийг амсаж үзэхэд
Ноднин жилийн гунихрал яг хэвээрээ амтагдана
Хөхөмдөг тэнгэрийн хаяанаас улбар туяа тасрахад
Үзүүргүй сэтгэлийн гүнд янаглалын урь илбэнэ
Уулс дандаа цэнхэр байхад дасал болчихож
Уруулынхаа өнгийг тод байхад дургүй болчихож
Цэнхэр сүүдрээ чирээд ганцаардлын цэцэрлэгээр алхалж
Тэргэлтэгч саранд донтон эзэмдэгдэх нь
Тэнэглэл бөгөөд мансуурлын аястай
ЯГ Л АМЬДРАЛ ШИГ
No comments:
Post a Comment