at Sentosa
Болор сарны дуунд
Чалчаа гэрлүүдтэй бүжиж
Чинээндээ тултал жаргасан
Цэнхэр хормууд сарниад
Тэнгэр, тэнгис хоёр тэртээ алсад сүлрээд
Тэр зүгийн сүүдрийг хөл доор хаялахад
Шар ногоон хүслүүд чарлалдаад
Шанлал зовлонгийн гүнрүү сорж одов
Холдох чадалгүй
Хоригдол шиг харанхуйд суухад
Гоо ертөнцийн уйлах чимээнээр
Ганцаардлын хотод сэрээдэг
Сэрэл мэдрэмж чамаас би
Салж чадахгүй тарчилж байна
22.7.
No comments:
Post a Comment