Monday, 18 July 2011

Яг одоо гуниг төрөөд (мэдрэмжийн тухай бодол)

        Яг одоо сэтгэлээс ямар нэг юм тасдаад хаячихсан юм шиг, хөндүүрлээд ч байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна. Энэ мэдрэмжийн ерөнхий нэршил нь гуниг. Аль баларын үеэс төрж байгаа мэдрэмжийг багадаа л сайхан, муухай гэж хуваасан юм шиг байгаа юм. Сайхан мэдрэмжинд нь хүмүүс татагдаж, таашааж, дахин дахин мэдрэхийг хүсч, түүнээс нь хүсэл, тачаал, эрмэлзэл, хайр, хүчирхийлэл, урлаг, утга зохиол, уран зураг, жүжиг ший үүссэн байх.
      Харин муухай мэдрэмжээс мэдээж зугтаж, татгазах тул сайн шигээ олныг араасаа дагуулаагүй юм байлгүй. Гэхдээ хүний сэтгэлийг ариусгах гэж эмчилгээний зорилгоор эмгэнэлт жүжиг үүссэн гэсэн.
      Өө бас нээрээ нэгдүгээр зууны хавьд мэдрэмжийг идэвхтэй, идэвхгүй гэж хувааж үзсэн байгаа юм. Эрснээ олж аваад тэгээд унтардаг мэдрэмжүүдийн тухай голчлон өгүүлдэг. Ер нь бол ихэнх мэдрэмжүүд тийм байдаг байх аа. 
       Өнөөдөр  мэдрэмжүүдийг зардаг болж.  Хүнээс хамар өндөр алхах мэдрэмжүүдийг мөрлөх гэж бүсгүйчүүд, углах гэж залуучууд тэмцэлдэх болсон. төрүүлж байгаа мэдрэмж бүх юмны үнэлгээ болж байгаа хойно мэдлэгтэй байснаас мэдрэмжтэй байх нь чухал ч билүү тийм нэг үг уншиж байсан санагдаж байна. Ер нь бүтээсэн бүхнээс мэдрэмж л ханхалдаг. Тухайн цаг мөч, орон зай, үйлдэл, эс үйлдэл, хандлага, байрлал, сэтгэл сэтгэлгээ ямар мэдрэмж төрүүлж байгааг хадгалж үлдээхийг зорьдог. Миний ч зорилго тэр. Сайн муу сайхан муухайн гэж ялгалгүй хадгалж үлдээх гэсэн оролдлого л хийж байгаа төдий...
Модод тийм өндөрт
Тэнгэр тийм хол
Тэгээд гадаа ямар халуун байна гээд нэг мэдрэмжийг үлдээчихсэн нь өөр нэг найзад маань өөр нэг орон зайд шаал өөр үйлдлээс авсан мэдрэмж таашаалыг нь төгс ханхлуулсан гэсэн. Мэдрэмжүүд бие биеэсээ үүсээд өөр нэг цэгт хүрээд л сарниад бас хоорондоо зөрөлдөөд... Тэрийг зүгээр эргээд мэдрэх гэж шунаад хадгалж үлдээх гэж оролдоод л байгаа хэрэг.






1 comment: