Monday, 12 December 2011

ҮНЭНЧ БАЙ

Үйлдэл бүхэн үр дүнд хүргэхгүй  
Үлдээсэн бүхэн минь төгс бас зөв биш
Үсрээд, хувьсаад байгаа бүхэн хөгжил биш
Үүрээд үлдэх ганцхан өмч минь шийдвэр

Өөртөө үнэнч бай

Why we hate the Fifties?

Why you hate the Fifties?

Bolshoi ballet, Moscow, 1958
Boris Pasternak at his Willa near Moscow, 1958
John F.Kennedy set, 1961
Marilyn Monroe and Jane Russell during a break on the set of Gentlemen prefer Blondes, 1953
Matisse died in 1954
Teenagers in Hot rod Los Angeles, 1949
East Berlin automobile entering west Berlin, 1953
Italian liner Andrea Dorian sinking in Atlantic, 1956

ХЯЗГААР +

    Миний бодлоор бид нэг тийм тойрог шиг юман дотор амьдарч байгаа юм шигээ. Тэр дотроо чадлаа хүртэл тэрчилнэ. Бүхэл юм өөрийн боломжит тойрогтой. Тухайлбал: Хэл, ярих эрхтэний зохицол, хоршил ямар олон боломжтойг тодорхой мэднэ.
   Гэхдээ түүнд хязгаар бий. Хүрч чадах хамгийн алсын боломжит цэг маань аль юм вэ? Тэр хязгаараас цааш юу оршин байна вэ? Магадгүй тэр орон зайг хязгааргүй гэж нэрлэдэг байх ...




Аврагдсан ч юм шиг, алдагдсан юм шиг цаг хугацаанд сууж үзвэл
Аргалын утаа, даргих цай, салхины үнэрээс өөр цогцолбор огт үгүй
Хацар илбэх тэр талын салхи хаашаа оддог юм вэ?
Хүрэх тэр орон зайн хил хязгаар хаана вэ?


Өнгөрсөн тэр мэдрэмж одоо хаана байна вэ?
Үлэмж тэр үнэлэхүй хаана оршино вэ?
Хүрч болох хамгийн алсын цэг аль вэ?
Хязгаар, хязгааргүйн уулзвар хаана байдаг юм вэ?
∞ + ∞ = ?

Thursday, 8 December 2011

ЖИРИЙН

at Fort canning park 
photo by Baavgai_ts



Салхи залгиж, цус хөөрч
Саваагүйтэж саранд шат тавьсан
Ширээний ард давилж
Сэтгэлийн сайхныг үл оошоосон
Үгийг ухаангүй хэлж
Үнэнийг өөрийнхөөрөө зохиосон
Сайхныг таашааж үл мэдэх
Сайныг таниж үл чадах
Сагасан
Савалсан
Салхилсан
Салбайсан хийрхэл

Жингийн цуваа гүйцэж
Цантай татлагны үзүүрээс барьж үзвэл
Жирийн амьдралын амт
Миний санаснаас шал өөр юм билээ

Tuesday, 6 December 2011

Тэр минь
Тэртээ алсад суугаа
Түмэн жил өнгөрсөн ч
Түүндээ заавал очно

Monday, 5 December 2011

ХҮСЭЛ



Vincent VAN GOGH (1853-1890)
STARRY NIGHT (1888-1889) 
Oil on canvas 
72.5x92 cm
Dreams and reality
National Museum of Singapore









Тэртээ алсаас нууцхан хүсэл ховсдоно
Тэнгэр өөд тэмүүл
Тэнд аз жаргал бий гэх шиг илбэднэ

Тэнгэр шиг
Тэнд гялалзах одод шиг
Тийм гоё шүлэг бичихсэн

Sunday, 4 December 2011

ХАЖУУД СУУХ ҮХЭЛ


Marianne Stokesе

THE YOUNG GIRL AND DEATH
Oil on canvas
95 x 135 cm
1908

Wednesday, 30 November 2011

АМЬСГАЛ ГАРГААД АВАХ ЗУУР

Salvador DALI
MIND OF GENUIS
Art science museum

Би зөвхөн өөр шигээ л үйлдэнэ
Өөр бүхнийг үгүйсгэнэ
Өөрийн зовлон бусдынхаас хэцүү санагдана

Saturday, 26 November 2011

МОНГОЛ АЯЛГУУ




Анхдугаар үндсэн хуулиа батлаж, тусгаар улсаа тунхагласан түүхт өдөрт

         Миний МОНГОЛ мөнхөд мандан бадрах болтугай!


photo by: Baavagai_ts



Исгэрсэн мөнгөн морьд нь бодлын үзүүрт хатриатай
Эр бор харцага нь жиргүүр дэвэх  мэт дүүлээтай
Айдаа Монголын аялгуу нь тал нутгийн айзамтай
Арван тавны сар шигээ тэргэл Монгол шуранхайтай

Tuesday, 22 November 2011

ХОГИЙН САВ



Aid Makoto
Ash Color Mountains, 
2009-2010, acrylic on canvas,
300x700 cm
Singnature art prize 2011


Уураг тархи эдийн засагжиж ургаад
Уурлах, баярлах автоматжаад
Улаан ногоон гэрэлд удирдагдаад
Утсан хүүхэлдэй шиг л бүжиглэсэн
Тэг тэгээд нэг орон зай

Friday, 18 November 2011

Бороонд норсон хүсэл









first sun rise of new year
Nalaikh, UB
photo by Baavgai_ts

Улаан шороо огт босохгүй байх нь
Уйтгар зүсрээд тэнгэр бүрхэг байх нь 
Бодолд нуух хүсэл төрөхгүй байх нь
Бороонд өдөр бүхэн ижилхэн урсах нь
Үс босмоор
Салж чадмааргүй удаан
Хэт удаан

Магад,
Маргааш өглөө цонхоор харахад
Малгайлсан цас орчихсон байх байх

Saturday, 12 November 2011

ЯАЖ ШҮЛЭГ БИЧИХ

Хожим бодоход
Мэдээгүй, таниагүй нь их
Цэцэрхэл, омгорхол сагаад
Харамсаж халаглаад ч хайран
Цэнгэл дундуур туучаад яаж эрсэнээ олох
Цэцэг үрэн байж яаж шүлэг бичих

Monday, 24 October 2011

ХАРААГҮЙ ӨНГӨРСӨН ЮМС БҮХЭН


at Botanic garden
Photo by Baavgai_ts


Оргих усны хэмээр
Сэрчигнэх навчис будрана
Өрнөөс үлээх салхинд
Хагдарсан навчис бүжинэ
Өндөр модны доор суугаад
Өдөржингөө л санаа алдлаа

Friday, 7 October 2011

ИХ НАМУУН ГОЛЫН ТОХОЙД
















Салхи сэвэлзээд
Сэмхэн анир нөмөрхөд
Сэтгэлийг чандын соронзон хүч эзэмднэ
Их намуун голын тохойд
Энэ цаг хугацаанд мөнхөд үлдмээр

Thursday, 6 October 2011

ЧИМЭЭ

Tomas Transtroemer 

Хөхөө шувууны өгөр яс тогших чимээ
Дор нь зогсоо бидэнд цаг хугацаа дусал дуслаар урсааг мэдрүүлнэ
Ижил хоёр тэнгисийн мананцар сургуулийн хашаа, оршуулгын газар учран нэгдэнэ
Нүргэн дуграх сүмийн хонх дөрвөн зүгийн салхин хүрдийг зөөлөн эрчлэх нь
Энэхэн орчны анирыг эвдэж орхино
Алхах мэт модны чимээ, алхах мэт модны чимээ 

Saturday, 1 October 2011

ТЭНД

Тэнд
Навчист дарагдаад
Намар болчихсон байгаа
Цас ороод
Цав цагаан болчихсон байгаа
Машин түгжрээд л
Дохиогоо уралдуулж байгаа
Талбайг нэг нь цэвэрлээд
Бусад нь хогоор дүүргэж байгаа
Тэнд...

Thursday, 29 September 2011

ХОЁР АЛТАН СҮМ

 The Golden Pavilion, Kyoto
Photo by Baavgai_ts

           Хоёр жилийн өмнө ийм юм бичиж байж ээ. Юм ухаж байгаад оллоо. Хуучин архивт байсан санагдаж байна. Эвдүүлчихсэн хойно яахав энд оруулчье.  Тухайн үед л төрж байсан мэдрэмж юм байлгүй. Яахав дээ

1925 онд Наран улсын нийслэл Токио хотод төрсөн Хираока Кимитаки гэх эр хүн төрлөхтний үгээр шаглах гайхамшигт ертөнцөд өөрийн нэр, мөрийг тод үлдээсэн этгээд. Юкио Мишима гэх нэрээр нь илүү мэдэх биз. “Машима” гэдэг нь “Үхэлд дурласан чөтгөр” гэсэн утгатай зохиомол нэр гэнэ. Тэр өөрийн гэсэн бүлэглэлийг үүсгэж, шогүнүүдын шийрийг хатаасан чанга эр байсан бололтой. 

Wednesday, 28 September 2011

Б ЦЭГРҮҮ

Цагийн юм цагтаа. Яг миний цаг болж, явлаа.  
Нарны гэрэлд нүдээ гялбуулан байж унших ийм амттайг мэдэрсэн нь азтай явдал. Тайван байна. Гэхдээ энэ тайван байдал ч юм уу, донтолт нь  тийм ч утга учиртай зүйл биш.  

Monday, 26 September 2011

IN A BOX /HAIR:TSAG/


As I sit in a box, too long
As everything loses shapes
As I sit in darkness, too long
As I covet a spark from anywhere

FREE DEPENDENCE

Africa is crying
Al Qaeda is blasting
Employees are sitting down
They’re testing nuclear weapons

Sunday, 18 September 2011

НОГООРОЛ 1

Далайн эрэгт нар шараад
Тэртээх мандалд үүсэх долгион
Цэнхэр дараа нь ногоон болж хувьраад
Хоромхон зуур хүчлэн нөмрөхөд
Хорогдохоор хайрцаг дотор суух нь
Хуучин их л аятай санагддагсан
Хажууд байсан бүхэн хатаж шарлаад ирэхээр
Хаяад явчихья гэж бодох боловч  
Хорогдол намайг хоргоож уяад болохгүйн ээ

Friday, 16 September 2011

НОГООРОХ ХҮСЭЛ


798 art zone
in Beijing
photo by baavgai













Улааннялзрай, улаанбурхан, улаангэр, улаанном, улаандарцаг
Улаандиплом, улаанбуудай, улаанзангиа, улаантаванхушуу, улаанхивс
Улаанмалгайт, улаансарнай, улаандарс, улаануруул, улаанхүслүүд
Улааннам, улаанБумаа, улаанбаатар, улаанхувьсгал,
Улаангэрэл
Учир утгагүй үймэлдсэн
Урсаж өнгөрөх хувьсалууд 
Улам л ногоорох хүсэл төрүүлнэ

    Saturday, 10 September 2011

    УЙЛАНХАЙ БОРОО

    Өнөөдөр мододын тэндээс бороо ороод, дээр үед бичиж байсан нэг юм санаанд ороод ...

    Уйтгар хээлсэн усан бороо
    Урт шөнийн зовлон уйланхай бороо
    Урдын дурсамжийг минь арчсан өөдгүй бороо
    Уйлж чадахгүйг минь мэдээд тохуурхсан увайгүй бороо

    Уйлж чадахгүйг минь мэдээд тохуурхсан увайгүй бороо
    Урдын дурсамжийг минь арчсан өөдгүй бороо
    Урт шөнийн зовлон уйланхай бороо
    Уйтгар хээлсэн усан бороо

    Бодлоос минь алсалсан эрхэм бүхэн минь 
    Бороо - чи зогсоод өгөөч 

    Friday, 9 September 2011

    ЯГ ИЙМ ЮМ / DÉJÀ VU/

    Урьд нь яг ийм юм болсон юм шиг
       яг энэ үгсийг чи хэлж байсан юм шиг
       яаж  ч чадалгүй өнгөрөөчихсөн юм шиг
       яах учраа ололгүй алдчихсан юм шиг  
       яасан муухай мэдрэмж вэ?
       яг л ийм юм болсон юм шиг

    Friday, 26 August 2011

    ЧӨЛӨӨТ ХАМААРАЛ

    Африк уйлж байна
    Алькайда дэлбэлэж байна
    Ажилчид жагсаж байна
    Атомын бөмбөг туршиж байна

    Friday, 19 August 2011

    АЛИАЛАГЧ
















    Инээмээр байна уу?
    Би чадна
    Илбэ үзмээр байна уу?
    Би алмайруулж чадна
    Ихэр татмаар байна уу?
    Нулимсаа арчихдаа бэлдээрэй

    Tuesday, 16 August 2011

    НАМАЙГ ХҮЛЭЭСЭН СОЛИОРОЛ

















    Түрүүлэхгүй, хоцрохгүй гэрлэн урсгал
    Түгжигдсэн харцанд минь түгэж байна
      сарниж байна
    Хаа сайгүй цэнгэл тунарсан
    Хачин урт гудамжаар алхаж байна

    Thursday, 4 August 2011

    НЭГ Л МЭДЭХНЭЭ ОН ЦАГ УРСЧИХЖЭЭ





















    Цаг хугацааны аянган хүрдэнд
    Чиний нулимас бороо болж
    Над дээр асгарна
    Би хэнэггүйхэн норж
    Чамд мэдэгдэлгүй алхана

    Tuesday, 2 August 2011

    ЭЦЭС ОРОХООР











    Хуучны сайхан өдрүүд шиг
    Орой болохыг хүлээхсэн
    Хуучны сайхан өдрүүд шиг
    Орцонд чинь удаан зогсохсон
    Хуучны сайхан өдрүүд шиг
    Гуниж алхсаар харихсан 


    Saturday, 30 July 2011

    САЙРХАХ ЮМ БИШ Л ДЭЭ, ЭНЭ Ч

    at Sentosa
    Photo by Kafka



















    Сэтгэл нэг л эзгүйрээд
    Сэмхэн чамруу хөвөрдөгөө больчхож
    Санаанд дүр чинь тодороод л 
    Сайхныг таашаах хүртэхүй аль эрт балартчихаж

    Thursday, 28 July 2011

    АЯЛАЛ

















    Хүслээ хайхаар замд гарлаа
    Хөдөө хотгүй тэнэхээр аянд гарлаа
    Үүрэг үүрээгүй
    Өнгөтэй өөдгүй
    Хүн харахад би бадарчин
    Хүслээ хайсан бодолчин

    Wednesday, 27 July 2011

    POP LOVE



    Миний хайр- Нар шиг мандаад
    Зуны өдөр шиг төөнөөд
    Алсын одод шиг цогшоод             
    Түүдэг шиг дүрэлзээд
    Түймэр шиг дэгдээд
    Галынхан шиг сандраад,түргэн аваад
    Сэтгэлрүүгээ ус цацуулаад
    Согтуурсан зүүднээсээ цочиж сэрээд
    Бөөн хэншүү, утаа, май боллоо

    Харин чи- Хамаргүй юм шиг царайлаад
    Галдаж ханаагүй  л байна уу?

    МИНИЙ ХҮСЭЛ ХОРТОЙ















    Миний хүсэл –МУУХАЙ
    Бодолруу минь уруугаа ургаад
    Шаналж өвдөөд, хорсож зэвүүцээд, атаархаж уурлаад
    Миний хүсэл – МУУХАЙ

    Friday, 22 July 2011

    БИ- ГАНЦААРДАЛ

    photo by Baavgai_ts
    at Sentosa















    Болор сарны дуунд
    Чалчаа гэрлүүдтэй бүжиж
    Чинээндээ тултал жаргасан
    Цэнхэр хормууд сарниад

    Thursday, 21 July 2011

    ХАЙР:ЦАГ ДОТОР


    Хайрцаг дотор дэндүү удаан суусан мэт
    Хамаг юм хэлбэр дүрсээ алдчихсан мэт
    Харанхуйд хургаад хэтэрхий удсан мэт
    Хаа нэгтэйгээс гэрлийг хүсэмжилнэ

    Tuesday, 19 July 2011

    "БИ" БИЙ БОЛНО

    Баяр зовлонгийн солонгон туяаг хэрж би амьдардаг
    Буруу энгэртэй дээл шиг буруу, будлиу, болхи өөртөйгээ тэрсэнэ
    Буруу ишлэсэн сүх шиг буруу, тэрсүү, давруу орчлонтой эвцэнэ
    Баруун зүүний тасархай, байх байхгүйн эмтэрхий би бий болно


    Monday, 18 July 2011

    Яг одоо гуниг төрөөд (мэдрэмжийн тухай бодол)

            Яг одоо сэтгэлээс ямар нэг юм тасдаад хаячихсан юм шиг, хөндүүрлээд ч байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна. Энэ мэдрэмжийн ерөнхий нэршил нь гуниг. Аль баларын үеэс төрж байгаа мэдрэмжийг багадаа л сайхан, муухай гэж хуваасан юм шиг байгаа юм. Сайхан мэдрэмжинд нь хүмүүс татагдаж, таашааж, дахин дахин мэдрэхийг хүсч, түүнээс нь хүсэл, тачаал, эрмэлзэл, хайр, хүчирхийлэл, урлаг, утга зохиол, уран зураг, жүжиг ший үүссэн байх.

    Sunday, 17 July 2011

    ДОНТОЛТ



    Үүрээ эвдүүлцэн амьтан чинь яахав энэ тэндээс өөдс цуглууж нийлүүллээ. Бас зарим хэсгийг нь санахгүй байна. Гэхдээ санаж байгаагаа ядаж буулгахгүй бол сарниад алга болчих байх гэж бодоод ...


    Saturday, 9 July 2011

    АТГААЛЖИН ХҮМҮҮС АМЬДАРЧ БАЙНА

    Индонизийн хар, цагаан шидийн баг

    Азийн иргэншилийн музей
    Photo by Baavgai_ts      

    Хэдэн жилийн өмнөөс багтай амьдрах хүсэл төрөөд “Бачуурч үхэхгүй гэсэндээ баг зүүгээд Бараан орчлонд бараан амьдардаг” гээд нэг юм эхлүүлж байсан гэнэт санаанд ороод ...




    ABOUT OUTLADIES


    Эхлэл нь үргэлжиллийн эцэг
    Эцэсгүй орчилд зам бүхэн эхнийх
    Эрээгүйтэж эхлэлээ арилжбал
    Эцгийн муугийнх
    Эхээдээ бүү эргүүл

    Хувиа хөөгөөд шагай шиг асгарч байна
    Хагаслах заяаг өөрөө сонгосон бол
    Хоолойд торох гуниг чинь яасан ч арьлахгүй
    Цусан Цутгалыг холтговол
    Хүн хэлхээсээс тасалж хая
    Эхлэл гэмтэх муу заяа

    АМЖИЛТЫН КОКТЕЙЛЬ


    Хоёр мөс
    Хундага шарж
    Хурлын өрөө
    Хашгачих үүрэгдэлт
    Гурван хэрчим нимбэг
    Гутарч үхмээр хөлс
    Дээр нь жаахан орос цагаан
    Дүр эсгэсэн бүтээмж
    Амтархаж өнгө нэмэх чэрри
    Ам уралдах хор
    Тоаст хэлж
    Бүтээгч ангид зориг нэмье
    Тэгээд чамбай гэгч нь сэгсэрч байгаад
    Таньд өргөе

    Амжилтын төлөө